Утааг арилгах шийдлийг аль ч улиралд орхиж болохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн
засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс өнөөдөр ээлжит хэлэлцүүлгээ “Утааг
бизнес болгох боломж бий юу” сэдвээр хийлээ. Хэлэлцүүлэгт ШУА-ийн Хими, химийн технологийн
хүрээлэнгийн эрдэмтэн Ж.Дугаржав,
ШУТИС-ийн доктор, дэд профессор Д.Басандорж, эдийн засагч, судлаач Б.Хаш-Эрдэнэ
нар оролцож агаарын бохирдлыг
бууруулах талаар санал бодлоо илэрхийлсэн юм.
Доктор, дэд
профессор Д.Басандорж хэлэхдээ, “Агаарын бохирдлыг байгальд ээлтэй эко аргаар
шийдэх инновацийн төслүүдийг Засгийн
газрын захиалснаар 2014-2016 онд ШУТИС болон ШУА-ийн эрдэмтэд
санаачилж, 3-4-ийг нь Оюуны өмчийн газраар баталгаажуулсан”-ыг дурдаж байв. Тэдгээрийн нэг
нь өөрийнх нь патентыг нь эзэмшдэг цахилгаан хялгасан тень нь балт чулуу ашиглан хийсэн, нэг кВт
цахилгаанаар дулаан алдагдалгүй 30 ам.метр талбайг халаадаг байна. Уг нь ийм
хэмжээний цахилгаанаар 10 ам.метр талбайг халаадаг бол цахилгаанд хэмнэлттэй,
аюулгүй, орчны агаараа мэдэрдэг, бүрэн автомат цахилгаан халаагуурыг бүтээжээ. ШУТИС-ийн
эрдэмтэд уурын зуухыг ажиллуулдаг нэг ахлах, дөрвөн слесарийн жилийн цалинтай
тэнцэх хэмжээний мөнгөөр уг цогцолборын халаалтыг цахилгаанаар шийдэх технологийг
санаачилсан ч бодит амьдрал дээр хэрэгжүүлэхгүй байгааг хэлж байв.
Хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагч, судлаач Б.Хаш-Эрдэнэ, утааг бизнес болгох боломжтой юу гэдэг нь төсвийн хөрөнгийг ашиглаж утааг арилгах гэсэн төрийнхний “бизнесийг” хэлж байгаа юм биш, энэ бол хувийн хэвшил яаж олон улсын хөрөнгө оруулалтыг ашиглаж утаанаасаа салж хажуугаар нь бизнес болгох гэдэг утгатай үг юм гэдгийг тодотгож байв. Тэрээр төр, засаг үнэхээр утаатай тэмцэж шийдэхийг хүсэж байгаа бол бодлого, дэмжлэгээ тодорхой болгоод хувийн хэвшлүүдийг идэвхтэй оролцуулах нь үр дүнтэй ажил хэрэг болно гэдгийг онцоллоо. Ялангуяа, Парисын гэрээний хүрээнд өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийг бууруулах хүрээнд хөгжиж буй орнуудын байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрдсэн. Уур амьсгалын ногоон сангаар дамжуулан жижиг компаниуд хүртэл байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж болж байгааг тэрээр хэлээд “Улаанбаатарын утааг “худалдаж авах” мөнгө дэлхийгээр дүүрэн байна. Японд хүртэл утаагаа “зарах” боломж байна. Тиймээс төр, бизнес, эрдэмтдийг холбосон тогтолцоо хэрэгтэй. Энд эрхзүйн зохицуулалт үгүйлэгдэж байна” гэлээ.
Төр зөвхөн утааг арилгах бодлогоо зөв тодорхойлж стандартыг хэрэгжүүлэхээс биш заавал оролцох албагүй, харин тэр ажилд хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, бизнесийнхнийг татан оролцуулах боломж манайд байна.
Тэрээр, “ЮНИСЕФ-ийн
судалгаагаар Монгол Улс дахь агаарын бохирдлоос үүдэлтэй ургын эндэглэл зун
болон өвлийн улиралад 3.5 дахин ялгаатай байна. Үүнд манайхан анхаарах ёстой
атал агаарын бохирдлыг хэдэн сая, тэрбумаар арилгах вэ гэсэн хөтөлбөр
хэрэгжүүлэхээ эхлээд ярьдаг. Манай төрийнхөнд бүх зүйлийг өөрийн оролцоотойгоор
хийх гэсэн сэтгэлгээ давамгайлж түүндээ хариуцлага тооцдоггүй гажиг тогтолцоо
үйлчилж байна. Төр зөвхөн утааг арилгах бодлогоо зөв тодорхойлж стандартыг
хэрэгжүүлэхээс биш заавал оролцох албагүй, харин тэр ажилд хувийн хэвшил,
эрдэмтэн судлаач, бизнесийнхнийг татан оролцуулах боломж манайд байна. Гэвч тэднийг
оролцуулах эрхзүй дутагдаж үгүйлэгдэж байна. Манай Улаанбаатарын утаа ядуурлаас
үүдэлтэй утаа гэсэн Д.Басандорж докторын хэлсэнтэй санал нэг байна. Үүний тод
жишээ нь, хөдөө орон нутгийнхан хөгжлөө дагаад хотод шилжин ирж төвлөрийг
үүсгэж байна. Гэр хорооллынхон цахилгааны мөнгөө төлж дийлэхгүй нүүрсээ түлээд
байгаа явдал юм хэмээн тэмдэглэж байв.
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн
Ж.Дугаржав буудайн сүрэл болон модны
үртэс ашиглан био шахмал түлш хийх чиглэлээр 20 жил ажиллаж байгаагаа
хэлээд, “Тавантолгойн шахмал түлшний талаар сайн түлш гарна гэж найдаж байна.
Гол нь иргэд ядаж галаа зөв түлж сурах хэрэгтэй байна. Нүүрсийг зөв түлбэл хорт
утааг бууруулж болно. Жишээ нь, маш хурдан хугацаанд асаахгүй бол утаа их
гарна. Хурдан асаавал хорт хийг 30-40 хувь бууруулж болно. Мөн галаа
дээрээс нь асаавал хорт утаа бага ялгарна. Яагаад гэвэл доор байгаагүй асаагүй
нүүрснээс ялгарах хорт нэгдлүүд дэгдэх явцдаа бүрэн шатах боломжтой”
гэлээ. Эцэст нь, урин дулаан боллоо гээд бид утаагаа мартаж болохгүй. Утааг арилгах шийдлийг орхиж болохгүй.
Улаанбаатарыг бүрхсэн утаа замхраагүй байна гэдгийг оролцогчид сануулж байв.
Б.Болд