Орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-11 11:47:47

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт шалгалт хийх тухай тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол, удирдамжийг чиглэл болгож Сайншанд сумын “Чандмань Илч” ОНӨХХК, “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГ, “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газар, Замын-Үүдийн “Чандмань бадрал” ОНӨХХК, “Замын-Үүд  НААҮ” ОНӨХХК, Эрдэнэ сумын  “Дагшин эрдэнэ” ОНӨХХК  гэсэн зургаан хуулийн этгээдийн үйл ажиллагааг шалгаж буй.

Шалгалтыг гурав, дөрөвдүгээр сард багтааж дуусгахаар төлөвлөжээ. Аймгийн ИТХ-ын Санхүү эдийн засаг, төсвийн бодлогын хорооны ахлагч Ч.Энхмэндээр ахлуулсан тус ажлын хэсэгт ИТХ-ын төлөөлөгчид буюу бодлогын хороодын дарга, гишүүд, Орон нутгийн өмчийн газрын дарга зэрэг нийт 12 хүн ажиллаж байна.

相关新闻