БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг МУИС-ийн номын сантай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-11 18:02:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг МУИС-ийн номын сангийн уншлагын танхимууд, музей, зарим лабораторийн ажилтай танилцлаа.

Тэрбээр энэ үеэрээ МУИС-ийн музейд байрлах хүндэтгэлийн дэвтэрт МУИС-ийн номын сангийн ажилд сэтгэл хангалуун байгаа тухай сэтгэгдлээ бичиж, номын сангийн хамт олонд амжилт хүсэв.


МУИС-ийн шинэ номын сан нь дөрвөн уншлагын танхимтай. 700 гаруй хүний суудалтай. Оюутнууд чөлөөт сонголтоор номоо авч, өөрт тохиромжтой байдлаар тав тухтай үйлчлүүлэх боломжийг хангаснаараа онцлог юм. Үндэсний номын сангийн дараа орохуйц томд тооцогдох тус номын сан өнөөдрийн байдлаар 400 мянга гаруй боть номтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онлайн номын каталоги ашигладаг байна.

相关新闻