304 малчинд 892.7 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЗасгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк 304 малчинд 892.7 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгосон талаар өнөөдөр Монголбанк мэдээлэв.
Энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт хамрахаар нийт 764 малчин 2 тэрбум 174.6 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ. Төрийн банк хүсэлтүүдийг нягтлан 304 малчинд зээл олгосон байна.
29.5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүүг бууруулах зорилго бүхий “Сайн малчин” хөтөлбөр амжилттай хэрэгжиж энэ оны 2 дугаар сарын 05-нд хүүг 18 хувь болгосон. Улмаар хөтөлбөрийн 2 дугаар шат амжилттай хэрэгжиж энэ сарын 15-нд зээлийн хүү 10 хувьд шилжээд байгаа юм. 10 хувийн хүүтэй зээл авах хүсэлтэй малчид Эрүүл мэнд, Нийгмийн даатгал төлдөг байх, малаа тарилга, туулга, вакцинжуулалтад бүрэн хамруулсан байх, "Малчин данс"-аа байнга ашигладаг байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.
Ч.Ариунболд