Засаг даргын нэрэмжит спортын нөхөрсөг тэмцээнд 20 багийн тамирчид өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-05 16:53:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Аймгийн Засаг даргын нэрэмжит спортын нөхөрсөг тэмцээнд 20 багийн тамирчид дөрвөн өдрийн турш, спортын найман төрлөөр хүч, хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит спортын нөхөрсөг тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд энэ сарын 1-ний өдөр эхэлсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцаг, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон хэлтэс, агентлаг, албан байгууллагуудын удирдлагууд, төрийн албан хаагчид, ажилчид оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, төр, төсвийн байгууллагын ажилтан албан хаагчид, иргэдийн дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршиж байгаа юм.

Энэ жилийн хувьд ажлын байрны дасгал, усанд сэлэлт, дартс гэсэн төрлүүд нэмэгдэн найман төрөл болгон тэмцээний далайцыг улам бүр өргөжүүлж буй юм. Энэ удаагийн спортын нөхөрсөг тэмцээнд 20 багийн тамирчид гар болон сагсан бөмбөг, олс таталт, ажлын байрны дасгал, усан спорт /буухиа/, дартс, ширээний теннис, шатар гэсэн спортын найман төрлөөр энэ сарын 02-05-ны өдөр өрсөлдөж аваргаа тодруулах юм. 

相关新闻