Америк дахь монголчууд “Хөдөлмөрийн яармаг”-т оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-25 16:42:18

Калифорни мужийн Залуусын нэгдэл, ЕКГ, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран  Америк дахь Монголчуудын “Хөдөлмөрийн яармаг”-ийг зохион байгууллаа.

АНУ-д сурч буй оюутан, залуусын хувьд Монголдоо буцаад очиход ажлын зах зээлийн мэдээлэл, ажлын байрны захиалга гэх мэт мэдээлэл байдаггүй байна. Тиймээс 2014 оноос эхлэн уг Хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах болжээ. Энэ удаад  АНУ-ын 10 мужаас 120 гаруй оюутан, Монголын талаас МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, Эрдэнэс Таван толгой зэрэг байгууллага оролцсон юм.

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж тус өдөрлөгт анх удаа оролцож сургууль төгсөгч оюутан, залуучуудад Монгол дахь ажлын байрны талаарх мэдээлэл өгч, ажилд зуучлах, захиалга байдлаар оролцов. Өдөрлөгөөр Монгол дахь ажлын байрны талаар мэдээлэлгүй байдаг оюутан залуусын хувьд Монголоос ирж байгаа байгууллагуудаас бодит мэдээлэл авах, шууд ажлын байранд зуучлагдах, өдөрлөгт оролцсон байгууллагуудад зуны дадлага хийх боломж нээгдсэн юм.

Ж.Болор

相关新闻