Ихэнх нутгаар өнөө шөнө цасан шуурга шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр өнөө шөнө, Өмнөговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр маргааш өдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр өнөө шөнө, Өвөрхангай, Дундговийн нутгаар маргааш өдөр цасан шуурга шуурна. Нутгийн төв хэсгээр өнөө шөнө, говь талын нутгаар маргааш өдөр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, сэрүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, ард иргэдэд анхааруулж байна.
Энэ сарын 12-нд
зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 13-нд зүүн
аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд
баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн
хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурна.
Салхи 12, 15-нд говь, талын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар,
14-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж
голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад
нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 12-нд
нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр
дулаарна.