“Залуу эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр” хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-30 23:24:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, бүсгүйчүүдийн “Гоо даль” групп, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ хамтран “Залуу эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. 

Уг хөтөлбөр дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд ирэх сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх ажээ. Хөтөлбөрт гэртээ хүүхдээ хардаг залуу эхчүүд хамрагдаж нэг сар 15 хоногийн хугацаанд хувь хүний хөгжлийн сургалтуудад амжилттай суралцжээ. Тэд хөтөлбөрийнхөө сүүлийн өдрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд, өрх толгойлсон ээжүүдийг ажлын байраар хангах, тэдгээр гэр бүлд өсч торниж байгаа хүүхдүүдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэх зорилготой "Ээжүүд гэрэлт Ирээдүйн төлөө" сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж байна.

Сайн үйлсийн аяныхаа хүрээнд 7-10 ээжийг тогтмол ажлын байраар хангаж, 20-40 хүүхдийн амьжиргааг баталгаатай болгож, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго тавин орон нутгийнхаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа гэлээ. 


相关新闻