“Хөх ган”-ы хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-06 18:15:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр  I, II, III ангиллын 20 ХК-ийн 60.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 556.5 мянган ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр долоон ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард кредит ББСБ" болон "Хөх ган" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Цагаантолгой” болон "Хөвсгөл алтан дуулга" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.22 хувиар буурч, 19695.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.358.501.095.582 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻