“Монгол савхи”-ийн хувьцааны ханш өндөр байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-07 19:05:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энэ өдөр I, II, III ангиллын 25 ХК-ийн 36.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 155.8 мянган ширхэг хувьцаа арилжив.

Өнөөдрийн арилжаагаар 11 ХК-ийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" болон  "Монгол савхи" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" болон "Мик холдинг ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.65 хувиар буурч, 19566.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,342,470,955,341 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻