"Ногоон хүлэмж" төсөл Цагааннуур суманд хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, хамтын оролцоотой өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий "Ногоон хүлэмж" төсөл Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хэрэгжиж эхэллээ.
Уг төслийн сургалтаар өрхийн гишүүдэд гарын доорх хямд материалаар хэрхэн хүлэмж байгуулах, байгуулсан хүлэмждээ цаашид нарийн ногоог хэрхэн тарьж ургуулах тухай зөвлөгөө өгчээ. Сургалтад Цагааннуур сумын хоёр бүлгийн 12 өрх оролцсон аж. Өрх гэрийн амьжиргаа дээшилснээр эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх сайжирна хэмээн үзсэн учраас өрхийн үйлдвэрлэгчдийн дунд зохион явуулсан байна.
"Ногоон хүлэмж" төслийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ
аймгийн салбар зөвлөлөөс хэрэгжүүлж байна. Төслийн нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт болжээ.