Амралтын өдрүүдэд төв, зүүн аймгийн нутгаар бороотой
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө, маргааш өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ.
2019 оны 7 дугаар сарын 1-4-нийг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлвийг танилцуулж байна.
Долдугаар сарын 1-нд
баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 2-нд
баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг,
төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын ихэнх
нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө
4-9 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15
градус, өдөртөө 21-26 градус дулаан
байна.