Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай усархаг бороо орно.
Иймд ОБЕГ-аас,
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах
хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага
анхаарч урьдчилан арга хэмжээ авах,
-Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн
хангаж, болгоомжтой зорчих,
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
-Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай
гүүр, гарам, гарцтай газраар зорчих,
-Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх,
-Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл,
дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах,
-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох
эрэг, татамд барихгүй байх,
Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих
зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.