Халиун сумын алдартнуудын хөшөө цогцолбор сүндэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтан гадас одонт Халиун сумын түүхт 60 жилийн ойн хүрээнд тус суманд алдартнуудын хөшөө цогцолбор сүндэрлэлээ.
Хөшөө цогцолборт Халиун сум, нэгдлийн анхны дарга Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гомбын Лодойхүү, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, тэмээчин Балжирын Үрчгэр, Монгол Улсын алдарт уяач, ахмад дайчин Дэлгэрийн Туваанжав, төр, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Шагалын Жадамба, Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Дүгэрийн Цэрэндаш, нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч Мишигийн Цэдэндорж нарын хөдөлмөр, үйлсийг мөнхжүүлсэн байна.