“Тосон бумба”-ыг хамгаалах хөдөлгөөнийхөн тайван жагслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-08-09 14:02:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тост, Тосон бумбын нурууг хамгаалах талаар өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд үндэсний хэлэлцүүлэг боллоо. Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогч ТББ-ууд Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулав.


“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл” болон “Уугуул хөдөлгөөн” ТББ-уудаас зохион байгуулсан цуглаанд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэд оролцлоо. Энэ үеэр “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат, “Иргэний нийгмийн байгууллагууд өчигдрөөс эхлэн Тост, Тосон бумбын нурууны уул уурхайн олборлолт хийж буй хэсгийг улсын хамгаалалтад авах, тус газрыг хамгаалж байсан, ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэлийг хөнөөсөн хэргийг сэргээн шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байна" хэмээв. Энэхүү уриалгыг дэмжиж, гарын үсэг зурахыг мөн олон нийтээс хүссэн юм.


Жагсаалд оролцсон иргэд Тост, Тосон бумын нуруу тусгай хамгаалалтад, унаган төрхөөр нь хадгалахын төлөө байгаагаа илэрхийлж байв. Мөн Монгол Улс газар нутгаа ухах бус унаган байгаль, ховор амьтдаа хойч үедээ үлдээх ёстой гэдгийг онцолж байв. 

Б.Болд

相关新闻