Ширээний теннисний нээлттэй тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-08-26 14:46:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн "Алтайн билэг" ширээний теннисний холбооны нэрэмжит нээлттэй тэмцээн есдүгээр сарын 3, 4-ний өдөр Алтай хотноо болно.

Ширээний теннисний спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын залгамж халааг бэлтгэх, тамирчдын арга туршлага, техникийг харилцан солилцох, хамтын ажиллагааг сайжруулах зорилготойгоор уг нээлттэй тэмцээнийг "Алтайн билэг" ширээний теннисний холбооноос зохион байгуулахаар болсон байна.

Энэхүү тэмцээн ганцаарчилсан болон багийн төрлөөр болох бөгөөд ганцаарчилсан төрөл дөрвөн насны ангиллаар, багийн төрөл эрэгтэй, эмэгтэй ангиллаар нас харгалзахгүй явуулах ажээ. 

相关新闻