“Чанар-Ур чадвар” зорилтыг дэвшүүлэн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ ХНХЯ-ны харьяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ-ийн хамт олон энэ хичээлийн жилд “Чанар-Ур чадвар” зорилтыг дэвшүүлэн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Уг МСҮТ-д өдгөө 40 багш мэргэжлийн боловсрол олгох 2,5 жилийн сургалттай ангидаа 11 мэргэжлээр 100 суралцагч харин мэргэжил олгох нэг жилийн сургалттай ангидаа зургаан мэргэжлээр 90 гаруй суралцагч элсэн суралцах хичээлийн жилээ ийнхүү эхлүүлж буй ажээ.
Хагас зууны түүхтэй уг сургууль нь нэг ба 2,5 жилийн ангиудыг хичээллүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нэг жилийн ангидаа мэргэжил, нас харгалзалгүйгээр элсэлт авч, мэргэжлийн үнэмлэх, зэрэгтэй төгсгөдөг бол Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангиа төгссөн сурагчдыг 2,5 жилийн ангид суралцуулан бүрэн дунд боловсрол олгохоос гадна мэргэжил эзэмшүүлж, зэрэг олгодгоороо давуу талтай юм. Түүнчлэн 2,5 жилийн ангид суралцагчид дотуур байранд амьдрах боломжтой ба тэдэнд сар бүр хоолны 69450 төгрөгийн тэтгэлэг олгодог гэнэ. Харин энэ оны нэгдүгээр сарын нэгнээс сар бүр нийт суралцагчдадаа 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог болсон байна.