Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 30-наас зогсооно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-07 16:46:01

Иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг энэ сарын 30-ны өдрөөс зургадугаар сарын 29 хүртэл түр хугацаанд зогсооно. 

Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоодог. Тиймээс дээрх хугацаанд хязгаарлалт хийх болсон учир хэрэв шилжин суурьших шаардлагатай бол энэ сарын 30-наас өмнө шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэхийг иргэдэд анхааруулж байна. 

Н.Туяа

相关新闻