Байгаль хамгаалагч нар шинэ автомашин, мотоциклтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га бүхий нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагч нар туулах чадвар сайтай шинэ автомашин, мотоциклтой боллоо.
Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь дэмжлэг болох зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагч С.Амарсайхан нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдад 146
сая төгрөгийн үнэ бүхий 11 мотоцикл, нэг “Nissan
Patrol Y61” загварын туулах чадвар сайтай
автомашин гардуулан өгөв. Өнгөрсөн онд 14 мотоцикл, нэг “Тоёота Лэнд круйзер” 76
загварын автомашин олгосон юм.
Сүүлийн жилүүдэд нийслэлийн ногоон бүсийн байгаль орчны хяналтад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилтын хүрээнд хөдөлгөөн, дулаан мэдрэгч камер, нисэгчгүй нисэх төхөөрөмж, жи-пи-эс болон сансрын холбооны төхөөрөмж, түймэр унтраах, сэргийлэх зориулалтын багаж хэрэгслээр хангажээ.