Байгаль хамгаалагчид 270 загасыг нууранд нь буцаан тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хар ус нуур орчмын УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар Хар нуур, Хар-Ус нуурт хяналт шалгалт хийжээ.
Уг шалгалтаар загас агнахаар хууль бусаар тавьсан 30 ширхэг эзэн холбогдогчгүй тор хураан авч 270 орчим загасыг нууранд нь буцааж тавьсан байна. Нуурын мөсний зузаан 55 см, цаг агаар өдөртөө 25-28 хэм хүйтэн шөнөдөө 30 хэмийн хүйтэн байгаа ажээ.