ХӨСҮТ-д 10 сая төгрөгийн дуслын шингэн хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас санаачилсан хандивын аян үргэлжилж байна.
“Энхийн шүүдэр” ХХК-иас сая төгрөгийн үнэ бүхий хоёр нэрийн дуслын шингэнийг өнгөрөгч амралтын өдөр ХӨСҮТ-д буцалтгүй тусламж болгон хүлээлгэн өгөв.
Өчигдрийн байдлаар тус төвд 297 өвчтөн хандсаны 216 буюу 72 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 33 буюу 15 хувь нь хэвтэж, 108 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 338 өвчтөн эмчлүүлж байгаагаас 21 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.
Ж.Болор