"Алтанбулаг" боомтоор 446 зорчигч нэвтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-06 21:32:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Алтанбулаг" боомтоор 3 дугаар сарын 5-ны 08.00 цагаас 3 дугаар сарын 6-ны 08.00 цагийн хооронд ОХУ-аас 196 тээврийн хэрэгсэл, 446 зорчигч нэвтэрчээ. 

Зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийснээс "COVID-19" халдварын голомттой бүс нутгаар зорчин ирсэн сэжигтэй 3 иргэнийг тусгаарлан Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлээд байгааг Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээллээ.  

Алтанбулагийн хилээр орж ирсэн тэдгээр иргэн нь Итали, Тайландад зорчсон, халуурах шинж тэмдэг илэрсэн тул сэжигтэй гэж үзжээ.


相关新闻