Их хэмжээний жараахай хашигдсан байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маршалын гүүрний зүүн талын Туул голын урсацгүй, мөсөн тохойд их хэмжээний жараахай хашигдсан байсныг байгаль хамгаалагч нар олжээ гэж БОАЖЯ мэдээлэв.
Зарим жараахайг Туул голын урсацтай хэсэг рүү тавьж, заримыг
нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн агааржуулагчтай аквариумд хийсэн байна.
Тус ажилд Туул голын СГЗ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн байгаль орчны газар, Биологийн хүрээлэн, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Спорт загасчлалын холбоод болон сайн дурын хүрээнд цугласан иргэд оролцжээ.