Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2020 оны гуравдугаар сарын 17-18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
Төвийн аймгуудын
нутгаар: Үүлшинэ. Хур тунадас
орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд
12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж
голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Орхон
Сэлэнгийн сав, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 2 дулаанаас 3 градус хүйтэн,
өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө
5-10 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас
секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан
байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан
орчмоор: Багавтар үүлтэй. Хур
тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн,
өдөртөө 8-10 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд
6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн
хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад
хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан
байна.
Улаанбаатар хот: Үүлшинэ. Хур
тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн,
өдөртөө 7-9 градус дулаан байна.