Өнжмөл шар өвс шатаахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-03-26 19:47:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс улбаалан гал түймэр гарах хандлагатай байна. Иймд иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэхийг ОБЕГ анхаарууллаа.


Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар иргэд хашаа, хороо, өвөлжөөндөө цэвэрлэгээ хийж өнжмөл өвс шатаасны улмаас гал алдсан 17 удаагийн дуудлагаар ажиллажээ.

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатааснаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэл дагуулж байгаа юм.  Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэх аж.

相关新闻