Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
Энэ сарын 5-7-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 5-нд
Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 6-нд баруун аймгуудын
нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо,
нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 5-нд зарим газраар,
6-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон болон цасан
шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр
шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан,
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,
Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус
дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс
нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан,
бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.
5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар
хүйтэрнэ.