Үндэсний номын санд энэ долоо хоногт 500 орчим ном хандивлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-04-24 15:57:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын сан, ШУА-тай хамтран "Эрдэм номын чуулган" шинэ ном хандивлах, танилцуулах ажлыг энэ долоо хоногт зохион байгууллаа. 


“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан зохиож буй тус долоо хоногийн хүрээнд,  ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар болон 14 хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбарын эрхлэгч, судлаач нар оролцож хүрээлэнгийнхээ  ажил болон шинэ номын талаар танилцуулж, шинэ бүтээлээсээ Үндэсний  номын сангийн сан хөмрөгт хандивласан юм.


ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар хэлэхдээ, "Цаашдаа жил бүрийн Номын баярын өдрөөр тухайн жилдээ ШУА-ийн эрдэмтэн судлаачдын бүтээсэн эрдэм номын дээжийг хандивлах ажлыг тогтмол зохион байгуулна. Энэ удаа ном, мэдлэг хэрхэн бүтдэг, түүнийг хэрхэн хадгалдаг, номын доторх агуулга ямар үнэ цэнтэй гэдгээс эхлээд маш  өргөн хүрээтэй мэдээллийг иргэдэд өглөө” гэв.


Энэ үеэр нийтдээ ШУА, харьяа хүрээлэнгүүдээс 223 нэр төрлийн шинэ бүтээлийг танилцуулж,  470 ширхэг  бүтээлийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлалаа. Номын сангийн хуулийн дагуу олон ном бүтээл хандивласныг батламжилж тус ШУА-д батламж олгосон юм. 


 

相关新闻