Сэлэнгэ аймгийн хэмжээнд 43 иргэн гэрийн ажиглалтад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2020 оны 6 дугаар сарын 14-ний 20:00 цагийн байдлаа Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 9 иргэн Сүхбаатар сумын Ахмадын сувилал, аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлалтад байна.
Мөн 43 иргэн Сүхбаатар, Мандал, Алтанбулаг, Цагааннуур, Бугант, Шаамар, Орхон, Орхонтуул, Сайхан, Баянгол суманд гэрийн ажиглалтад байгаа аж.
Аймгийн Эрүүл мэндийн газрын шуурхай штабын өдөр тутмын мэдээг аймгийн Онцгой байдлын газрын emer.selenge@yahoo.com хаягаар хүргүүлж 7036105 утсанд мэдээлж байна. Мөн Эрүүл мэндийн газрын албан ёсны цахим хуудсанд тухай бүр сургалт, мэдээлэл сурталчилгааг байршуулан ажиллаж байна. Хилийн онцгой бүс нутаг гэдэг утгаар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг тогтмол явуулж байгаа юм.
Тухайлбал Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас дээрх өдрүүдэд 33 байгууллага, 43 хүнд сургалт сурталчилгаа хийж, 47 гарын авлага, материал тараан ажиллажээ. Түүнчлэн 11 байгууллага, аж ахуйн нэгж, сонгуулийн байрны нийт 3866 метр квадрат талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Мөн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 131 хүнд духны халуун хэмжигчээр үзэхэд халуурсан хүн гараагүй байна. Түүнчлэн цахим орчинд 8 төрлийн урьдчилан сэргийлэх мэдээллийг байршуулж, 129 иргэнд мэдээлэл хүргэн ажиллажээ.