Орхон аймагт 147 иргэн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-08-17 15:31:42
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт 147 иргэн тусгаарлалтад байгаагаас АНУ-ын иргэн нэг,  БНХАУ-ын иргэн 70,  ОХУ-ын 40  иргэн байна.

БНХАУ-аас ирсэн иргэд “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээт ажилтан бол ОХУ-ын иргэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаг ажилтнууд юм.

Дээрх иргэдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эмнэлэг, сувилалын цогцолбор”, зочид буудлуудад тусгаарласан байна.  Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн газэр зэрэг холбогдох байгууллагуудын хяналтын дор ажиглаж тусгаарлаж байгаагаас гадна хоёр удаагийн давтан шинжилгээ хийх юм.

 

 

相关新闻