Г.Нэргүй: Нийслэлд тарваган тахлын тохиолдол бүртгэгдээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-08-27 15:43:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх 7 товчоонд холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байна. Одоогийн байдлаар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүйг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй өнөөдөр мэдэгдлээ. 

Шалган нэвтрүүлэх товчоодод НОБГ, НМХГ, Нийслэлийн цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, ТЦА-ны нийт 32 албан хаагч өдөр бүр хяналт шалгалт хийж байгааг тэрээр мэдээллээ. 

Мөн нийслэлд бороо үргэлжлэн орж буйтай холбоотойгоор үер, усны аюулаас сэргийлж, 6 дугаар сарын 10-наас өнөөдрийг хүртэл Туул, Тэрэлж, Хэрлэн голд завьт хөдөлгөөнт эргүүл ажиллаж буйг мэдээллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн товчооны гүүр, Хар усан тохой, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсан, Яармагийн болон Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуу нийт 7 чиглэлд 2400 орчим албан хаагч өдөр бүр ажиллаж байна. Эргүүл хийхдээ, иргэд усанд шивэх эрсдэл бүхий 37 байршилд шинээр сурталчилгааны самбар байршуулжээ. 

Т.Энхтогтох

Гэрэл зургийг Т.Чимгээ


相关新闻