Ихэнх нутгаар сэрүүснэ
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ сарын 19-20-нд зарим газраар, 21-нд нутгийн өмнөд хэсэг, 22-нд ихэнх нутгаар хур тунадас орно.
Салхи 19-20-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр халуун байх боловч цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.