Авто худалдааны шинэ цогцолборыг энэ долоо хоногт нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-09-28 10:36:46

Энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Авто худалдааны цогцолборын эхний ээлж ашиглалтад орно.

Уг цогцолбор нь автомашины худалдаа, сэлбэг хэрэгслийн цогц үйлчилгээг иргэдэд хүргэх юм. Нийслэлд төвлөрсөн автомашины олон захыг энэ цогцолбор руу нүүлгэх ажил эхлээд байгаа юм. Цаашлаад орон нутгаас ирж байгаа автомашинууд нийслэл хот руу орохгүйгээр уг цогцолборт хүрэх замыг шийдсэн гэдгээрээ онцлогтой.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох автозамын түгжрэлийг бууруулах боломжтой хэмээн холбогдох албаны хүмүүс харж байгаа юм. Авто цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтад 20 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Д.Өлзий

相关新闻
注释