11,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-10-08 21:16:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт “Рэнчинбал сан”-аас 11,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа.

Тодруулбал, хүүхдийн сайн сайхны төлөө хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дуслын шахуурга, тарианы шахуурга, нярайн пульсоксиметр, хүүхдийн пульсоксиметр, зайнаас халуун хэмжигч зэрэг тоног төхөөрөмжүүдийг тус сангийн тэргүүн Ц.Эрдэнэцогт, гүйцэтгэх захирал С.Гантулга, удирдах зөвлөлийн гишүүн С.Ганбат, Т.Түвшинтөр нар Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

“Рэнчинбал сан” нь хүүхдийн эрхийг эрхэмлэн, хүүхэд бүхэнд аз жаргалтай амьдралын итгэл найдвар, тэгш боломжийг бий болгохын төлөө бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг бөгөөд "Хүүхэд бүрийн инээмсэглэлийн төлөө" төслийн хүрээнд энэхүү сайн үйлсийг хэрэгжүүлж байгаа ажээ. 

相关新闻