"Анна Каренина" хаалтын тоглолтоо хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын нэрт зохиолч Лев Толстойн "Анна Каренина" романаас сэдэвлэсэн сонгодог жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа сар гаруй тоглоод өнөөдөр дуусаж байна.
10 дугаар сарын 3-нд нээлтээ хийсэн тус жүжгийг өнгөрсөн хугацаанд 12 мянган хүн үзжээ. Өнөөдөр жүжгийн хаалтын тоглолтын өдөр 12.00 болон 17.00 цагаас үзэгчдэд толилуулав.
Дэлхийн алдартай сонгодог зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажиллав. Жүжигчин Н.Баярмаа "Анна Каренина" жүжгийн гол дүрийг бүтээж, түүний нөхөр Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тус тус тоглолоо.
“Анна Каренина” жүжгийн цахим тасалбар 9 дүгээр сарын 22-ноос худалдаанд гарч, суудлын зэрэглэлээс хамааран 25-100 мянган төгрөгийн үнэтэй байв.