Оюутны спортын V наадмын футзалны тэмцээн энэ сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын оюутны спортын V наадам”-ын футзалны хөл бөмбөгийн тэмцээн 11 дүгээр сарын 26-28-нд Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Футзалны ордонд болох юм.
Футзалны хөл бөмбөгийн
хувьд их дээд сургууль, коллежийн оюутан залуусын дунд болох бөгөөд тоглогчид
МХБХ-ны аль ч түвшний тэмцээнд оролцдог байж болох юм. Харин тухайн сургуульд
суралцдаг оюутан байх шаардлагатай. Оюутны спортын наадмын футзалны хөл
бөмбөгийн төрөлд оролцож, гал гарсан өрсөлдөөнд нэгдэх чин хүсэлтэй оюутан
залууст тэмцээний үүд хаалга нээлттэй гэдгийг МХБХ-ноос мэдээллээ.