Аймгийн Засаг даргад Ц.Мөнхбатыг нэр дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-03 22:40:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотноо аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, хэлэлцэх асуудлуудаа шийдвэрлэлээ.

Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргаар С.Од-Эрдэнийг төлөөлөгчдийн 65,7 хувийн саналаар сонгож, Засаг даргад Ардчилсан Намын дарга Ц.Мөнхбатыг  төлөөлөгчдийн 80 гаруй хувийн саналаар дэмжлээ.

Ц.Мөнхбатыг Дундговь аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлахаар болсон аж.

Харин аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр М.Анхбаяр, С.Бат-Оргил, М.Батсүх, О.Бат-Эрдэнэ, П.Бямбалхагва, Б.Лхагвамандал, Н.Мэндсайхан, С.Од-Эрдэнэ, Б.Өлзийхишиг, О.Эрдэнэтөгс, И.Эрдэнэцог нарыг сонгожээ. 

相关新闻