Хушаатын малчид хил хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-11 22:54:03

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд Монгол Улсын тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдлыг хангах, Хил хамгаалах албыг бэхжүүлэх. Хил хамгаалалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү ажлын нэг хэсэг болсон "Нэг мянгат малчин-нэг агт" аяныг өрнүүлж байна. Эл аянд Сэлэнгэ аймгийн Хушаат сум нэгджээ. Тус сумын малчин "Аймгийн аварга малчин" Б.Уламбаяр, "Аймгийн алдарт уяач" Ц.Пүрэвдорж нар тус бүр нэг агт морийг Хил хамгаалах 0101 дүгээр ангид хандивлан хил хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулжээ. Хушаат сум тус аянд 2018 онд нэгдэн дөрвөн агт, 2019 онд хоёр агт бэлэглэж байжээ. 

相关新闻