Зах, худалдаа, үйлчилгээний төвүүдэд хяналт тавин ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Сүхбаатар сумын ЗДТГ-аас улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх, аймгийн
Засаг даргын А/306 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах үүднээс зах, худалдаа, үйлчилгээний төвүүдэд хяналт
шалгалт явуулсан байна.
Шалгалтаар зах, худалдаа, үйлчилгээний төвүүдэд гар ариутгагч байршуулах, амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх, худалдагч нар амны хаалтаа зөв, тогтмол зүүх талаар хяналт тавин ажилласан байна. Мөн иргэдэд амны хаалт зөв зүүх, иргэдэд амны хаалтаа тогтмол зүүх, бага насны хүүхдүүдийг гадуур дагуулж явахгүй байх талаар анхааруулга өгсөн аж.
Уг ажилд Сүхбаатар сумын “Баянхан” 4-р баг, “Бор
гүвээ” 5-р баг, “Ган Зам” 7-р баг, “Буур
хээр”-ийн 8-р багууд хамрагдсан байна. Хяналт шалгалтыг багийн нутаг
дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эмийн
сан, хүнсний дэлгүүр, үсчин, махны дэлгүүр, зоогийн газар, худаг, засвар үйлчилгээний газруудад хийжээ. Энэхүү ажлын хүрээнд нийт 37 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавин ажилласан байна.