"Байгаль хамгаалах намрын аян” эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-09-28 17:07:54

БОНХАЖ-ын сайдын тушаалаар Байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг энэ сарын 28-наас 10 сарын 28-ныг хүртэл хугацаанд “Байгаль хамгаалал–Орон нутагт” сэдвээр өрнөж байна.

Аяны хүрээнд салбар яамнаас орон нутагт баримталж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг орон нутагт сурталчлан таниулах, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх ажлууд хийгдэнэ. Мөн төв, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдааг хангах, орон нутагт байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн удирдлага, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилготой аж.

Уг аянд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй БОАЖГ, Ус, цагуур, орчны шинжилгээний газар, Тусгай хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, Ойн анги болон төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд нэгдэж байна.

Б.Мөнхзул

相关新闻
注释