Сэлэнгэ аймгийн 2021 оны төсвийг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан энэ сарын 3-ны өдөр цахимаар хуралдаж, аймгийн
2021 оны төсвийг хэлэлцэн баталсан байна. Хуралдаанаар:
-Аймгийн ИТХ-ын хуралдааны нийтлэг дэг батлах
тухай,
-Сэлэнгэ аймгийн 2021 оны төсвийн төсөл,
-Сэлэнгэ аймагт 2021 онд ойгоос бэлтгэх модны хуваарь,
-Аймгийн ИТХ-ын Бодлогын хороодыг байгуулах тухай зэрэг
асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн
2021 оны төсвийн
нийт орлогыг 88.3 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын
дэргэд хэлэлцэх
асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах,
Хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий таван бодлогын
хороодыг байгуулсан аж. Тодруулбал 2020-2024 оны бүрэн эрхийн
хугацаанд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь:
-Эдийн
засаг, төсвийн бодлогын хороо
-Нийгмийн
бодлогын хороо
-Нутгийн
удирдлага, хууль хяналтын бодлогын хороо
-Дэд
бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хороо
-Байгаль
орчин, аялал жуулчлалын бодлогын хороодтойгоор ажиллах аж.
Цахим хуралдаанд
оролцвол зохих 37 төлөөлөгчөөс 36 төлөөлөгч оролцож, нэг төлөөлөгч
өвчтэй, хуралдааны ирц 97.2 хувьтай хуралджээ.