E-SPORTS холбооноос онлайн тэмцээн эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-12-07 17:11:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гурван цувралаас бүрдэх series-ийн эхний тэмцээнийг MESA та бүхэнд онлайн журмаар 128 багийн дунд нээлттэй зарлаж байгаа юм байна.


Дэлхий нийтээр тархаад буй /COVID-19/ цар тахал, дотоодын хөл хорионы цагт бид тэмцээнүүдээ онлайнаар эхлүүлж тамирчдынхаа формыг хадгалах, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилготой ийнхүү эхний тэмцээнээ 12 дугаар сарын 17-ноос эхлүүлэхээр болжээ.


Гурван цувралын эхний тэмцээн 12 сарын 17-20-нд онлайн горимоор явагдана. Цуврал тус бүр 3 сая төгрөгийн шагналын сантай, 21 мянган чансааны оноотой явагдана. Цуврал тус бүрээс цуглуулсан онооны нийлбэрээр багууд жагсаж эхний 8 баг улирлын оргил тэмцээн буюу MESA League-т оролцох эрхээ авна. Харин үлдсэн хоёр слотын төлөө өндөр оноотой багууд Wildcard тоглолтууд хийж сүүлийн хоёр эрхийг шийдвэрлэх юм.


MESA League, MESA Pro Series тэмцээнүүд хөл хорионы нөхцөл байдлаас хамааран бүх тоглолт онлайнаар явагдах бөгөөд оролцогчид аливаа газрыг зорилгүй зөвхөн онлайнаар багаа бүрдүүлж гэрээсээ тоглохыг зөвлөж байна.


Дэлхий нийтийн цар тахлын энэ үед бусад Е-спортын тэмцээн ч онлайн журмаар явагдах бөгөөд тамирчид бэлтгэлийн байр болон гэрээсээ тэмцээнд оролцсоор байна. Уг журмыг бид дотооддоо мөрдөж тамирчдынхаа формыг хадгалах, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор онлайнаар тэмцээнүүдээ эхлүүлж байна.

相关新闻