Энэ сард Франкфурт, Токио, Сөүл рүү нислэг хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас мэдээлж буйгаар УОК-ийн гаргасан шийдвэрээр 12 дугаар сард манай улсаас гадаад орон руу 3 удаагийн тусгай үүргийн нислэг хийнэ. Тодруулбал:
- 12 дугаар сарын 16-нд УБ-Франкфурт,
- 12 дугаар сарын 20-нд УБ-Токио,
- 12 дугаар сарын 25-нд УБ-Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
Эдгээр нислэгийг тусгаарлах байрны нөөцөд тулгуурлан хийх гэж буйг мэдэгдэж байна. Мөн эдгээр нислэгээр өнгөрөгч 11 дүгээр сард цуцласан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг хамруулж татан авахаар болсон.
Энэ удаагийн нислэгээр ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах юм.
Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авахыг ОБЕг-аас мэдэгдэж байна.