Орон нутгийн автозамаар зорчиход хүндрэлтэй болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-12-28 12:29:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтний эрч чангарч буйтай холбоотойгоор орон нутгийн зарим чиглэлийн автозамаар зорчиход хүндрэлтэй байна. Тухайлбал, Увс аймагт Улаангом, Нөмрөг болон Хандгайт чиглэлийн автозамын аюулгүй байдал хүндэрчээ. 

Нөхцөл байдалтай холбогдуулан аймаг, орон нутгийн замд шуурхай ажлын хэсгүүд ажиллаж байгаа талаар ЗТХЯ болон АТҮТ-өөс мэдээлж байна. Тодруулбал, Өвөрхангай аймагт Нарийнтээл болон Арвайхээр-Баянхонгорын  чиглэлд 2 ажлын хэсэг, Увс аймагт 3 ажлын хэсэг, Хэнтийн чиглэлд Цэнхэрмандал суманд 1 ажлын хэсэг гаран орон нутгийн замд ажиллаж байна. Өвөрхангай аймгийн Автозам, засвар арчлалтын АЗЗА ТӨХК нийт 928 км замын байдлыг хариуцан ажилладгаас 284 км нь зорчих хөдөлгөөн ихтэй байгаа тул 20 тонн давс цацаж замын аюулгүй байдлыг хангаж байна. 


Увс аймгийн зам засварын компаниуд  Улаангом, Нөмрөг болон Хандгайт чиглэлийн автозамыг 5 өдөр цэвэрлэж байна. Техник хэрэгсэл дутагдалтай байгаа ч байгаа техникийн хүчин чадал, боломжоор бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Орон нутгийн замд огцом хүйтэрч буйтай холбогдуулан жолооч нарыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, холбооны хэрэгслийг биедээ авч явахыг ОБЕГ болон ТЦА-наас сануулж байна. 

Гэрэл зургийг Т.Чимгээ


相关新闻