Францад “One Planet” дээд хэмжээний уулзалт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-11 14:36:40

ПАРИС. /TASS/. Дэлхийн биологийн төрөл зүйл, уур амьсгалыг хамгаалах асуудлаарх “One Planet” дөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг Франц цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.


Уулзалтад олон улсын байгууллагын 20 гаруй төлөөлөгч, удирдагч оролцох аж.


“Бидэнд байгаль орчныг хамгаалах олон улсын байгууллагын нэр хүндийг дээшлүүлэх нэг зорилго бий. Цар тахлаас үүдэлтэй эрүүл мэндийн салбарт үүссэн хямрал бидний өдөр тутмын амьдрал, эдийн засагт байгаль орчин чухал ач холбогдолтой болохыг ойлгуулсан юм. Биологийн төрөл зүйл бол бидний амьдралын даатгал юм” хэмээн арга хэмжээг зохион байгуулагчид ярьсан байна.


“Сүүлийн жилүүдэд экосистемд ихээхэн хохирол учраад байгаагийн үр дагавар нь ойрын арван жилд илэрнэ. Бид байгальтай харьцах харьцаагаа эргэн харах хэрэгтэй" хэмээн тэд онцлон тэмдэглэжээ.


Цахим хэлбэрээр явагдах уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Германы канцлер Ангела Меркель, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард нар үг хэлнэ.

相关新闻