Индонезид байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БЭЭЖИН. /Синьхуа/. Өнгөрсөн долоо хоногт Индонезын Баруун Сулавесид болсон газар хөдлөлт, Өмнөд Калимантан мужид буусан үерийн улмаас амиа алдсан хүний тоо 96 болж нэмэгдлээ гэж тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний агентлаг мэдээлжээ.
Пүрэв, баасан гарагт Индонезын Баруун Сулавеси мужид 6.2 болон 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас нийт 81 хүн амиа алджээ. Газар хөдлөх үеэр 1000 гаруй орон сууцны барилга сүйдсэн бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна. Үүнээс гадна, нэгдүгээр сарын 14-нд Өмнөд Калимантан мужид хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас 15 хүн амиа алджээ. Мужийн эрх баригчид гамшгийн бүсээс 70 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.