Тэрүнофүжи Озэки Шодайг давж 10 даваатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-23 17:21:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 14 дэх өдрийн барилдааны дараа Дайэйшёо /М-1/ 12 даваатай болж, башёг дахин ганцаараа тэргүүлж, түрүүлэхэд ганцхан даваа үлдлээ.


Тэрбээр, энэ өдөр Тамаваши /М-4/-тай барилдан, давснаар 12 даваа, 2 унаатай болсноор, өнөөдөр Тэрүнофүжид өвдөг шороодсон Озэки Шодайгаас нэг даваа илүү явна.


Хацү башёг тэргүүлэгчдийн ард Озэки Асанояама, Сэкиваке Тэрүнофүжи, Котоновака /М-15/ нарын 3 бөх 10 даваатай башёг үргэлжлүүлж байгаа юм.


Өнөөдөр Ичиножёо А.Ичинноров, Такарафүжи /М-2/-д ерикири мэхээр унаснаар тэд адилхан 9 даваа, 5 унаатай болоод байна. Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Мидорифүжи /М-14/-тэй барилдан, түүнийг ошидаши мэхээр хаяж, гачикоши буюу 50 хувийн амжилтаа хийж 8 даваатай болов.


Мөн Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Тобизарюү /М-7/-тэй хүч үзэж, түүнийг окүридаши мэхээр давснаар 9 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, энэ өдөр Дайэйшёо /М-1/-той барилдаж, түүнд хатакикоми мэхээр ойчиж, 5 даваа, 9 унаатай болж, Дайэйшёо 12 даваатай башёг тэргүүлсээр байна.


Хацү башёгийн 14 дэх өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Шодайтай барилдаж, түүнийг тун эгзэгтэй мөчид хатакикоми мэхээр давснаар 10 даваатай болсон бол Озэки 3 унаатай болов.


Харин Озэки Асанояама, Мэйсей/-г цүкиотоши мэхээр унагаж 10 даваа, 4 унаатай байна.

相关新闻