"Цаг агаар" веб хуудсанд давхардсан тоогоор 7 сая хэрэглэгч ханджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Цаг уурын газрын буцалтгүй тусламжаар ЦУОШГ-т өгсөн мэдээллийн студийн иж бүрэн тоног төхөөрөмжийг энэ оны эхний хагаст суурилуулж, ашиглалтад оруулна.
Ингэхдээ TV студийн хэрэгцээнд зориулж цаг агаарын мэдээллийн тусгай программ гадаадаас худалдан авах бөгөөд төв байрны өргөтгөлийг 8 дугаар сард ашиглалтад оруулахдаа студийн өрөөг мөн засаж тохижуулан теле студийг 24/7 горимоор ажиллуулах, цаг агаарын мэдээний хөтлөгчдийг бэлтгэх зэрэг ажлыг судалж байгаа аж.
Хэрэглэгчид цаг агаарын мэдээлэл хүлээн авах хэрэгцээ өсөж байгаа тул технологио сайжруулах шаардлага тулж ирсэн байна.
Цаг уурын байгууллагын албан ёсны цахим хуудсаар 2020 онд 1166 удаа мэдээлэл хүргэж, тус хуудасны хэрэглэгчийн тоо 48 мянга болжээ. Мөн цаг агаар веб хуудсанд энэ онд
давхардсан тоогоор 7 сая гаруй хэрэглэгч хандсан байна.