Б.Бат-Эрдэнэ АНУ-ын коллежийн хошой аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг АНУ-ын их, дээд сургууль, коллежийн “NAIA” дивизионд Болдмаагийн Бат-Эрдэнэ 63.96 кг-ын жингийн аварга болов.
Тэрээр Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн 3 дугаар дамжаанд сурдаг бөгөөд тав барилдан түрүүлснээр тус тэмцээний хошой аваргаар тодорч байна.
Б.Бат-Эрдэнэ 1994 онд Өвөрхангай аймагт төржээ.
Тэрбээр “Арслан” клубт
ОУХМ Ц.Гантөгс, спортын мастер И.Моломжамц нарын удирдлага дор чөлөөт бөхөөр
анх хичээллэж залуучуудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн УАШТ-ээс
хошой хүрэл медаль хүртэж байжээ.