Хүчтэй салхины улмаас айлын тагтны хаалт хууларч машины дээрээс унажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Өнөөдрийн хүчтэй салхины улмаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6 дугаар хорооллын 14 дүгээр байрны 12 давхрын айлын гадна тагтны вакуум цонхны хэсэг нь хууларч унажээ. Ингэхдээ зогсоол дээр байсан таван машины урд болон арын цонхны шилийг хагалж бусад хэсгийг нь гэмтээсэн байна.
Мөн зургаан байршилд цахилгааны шугам
тасарсныг мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж хэвийн байдалд нь оруулжээ.
Түүнчлэн Жаргалант сумын холбооны гурван шонд гэмтэл гарч, өвсний агуулахын
дээвэр нурж, хогийн цэгийн хог ойр орчимдоо нэлээн тархсан байна.

