Эрдэнэтээс гарах автомашины хөдөлгөөнд цагийн хязгаар тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ.Орхон аймгийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн А/120 тоот захирамжаар энэ сарын 15-28-ны өдөр хүртэл хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоолоо.
Мөн дээрх хугацааг дуустал олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, урлагийн тоглолт, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглоод байна. Түүнчлэн Улсын болон Нийслэл, Орхон аймгийн Онцгой комиссоос зөвшөөрсөн тохиолдолд Улаанбаатар хотоос аймагт ирэх, Орхон аймгаас бусад аймаг руу зорчих хүсэлт гаргасан иргэдийг хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрлөө.
Аймгийн Цагдаагийн газраас мэдээлэхдээ, энэ сарын 28-ны өдөр хүртэл Эрдэнэтээс гарах автомашины хөдөлгөөнд цагийн хязгаар тогтоолоо.
Тодруулбал, УОК-ын шийдвэрээр энэ сарын 15-28-ны өдөр хүртэл Улаанбаатар хот
23.00-06.00 цаг хүртэл хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан тул оршуулга болон албан
ажил, хүнс, эм, шатахуун татаж авах зорилгоор зорчих иргэд 17.00 цагаас өмнө
Эрдэнэтээс гарах хөдөлгөөн хийх хэрэгтэй ажээ.